Сирид явуулж буй ажиллагааны явцад “277 террористыг устгажээ”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-11 15:29:14

АНКАРА. /Anadolu/. Сирийн хойд нутагт явуулж буй “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагааны явцад “277 террористыг” устгалаа гэж Туркийн Зэвсэгт хүчин мэдэгджээ.


Туркийн Үндэсний Батлан хамгаалах яамнаас баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, “Энх тайвны эх үүсвэр” ажиллагааны явцад "Курдийн ажилчны нам" болон “Өөрийгөө хамгаалах хүчин”-ий 49 террористыг нэмж устгажээ. Ингэснээр устгасан террористын тоо 277 болсон байна.


Тус яам мөн Сирид явуулж буй цэргийн ажиллагааны явцад Туркийн анхны цэрэг амиа алдсан тухай урьд нь мэдээлжээ.


Холбоотой мэдээ