Шанхай хотын хамгийн өндөр настнаар 112 настай Шү Сүжэнь тодорчээ

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-10-09 16:13:28

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-ны өдөр Шанхай хотын Иргэний хэргийн яамнаас 100-гаас дээш настай өндөр настнуудын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэв.

Энэ оны 9-р сарын 30-ны байдлаар Шанхай хотод 100 болон түүнээс өндөр настай 2657 хүн байгаа бөгөөд үүнээс 25 хувь нь эрэгтэй, 75 хувь нь эмэгтэйчүүд аж. Дээрх өндөр настнуудын 83 хувь нь 100-102 настай, 14.5 хувь нь 103-105 настай, 2.5 хувь нь 106-гаас дээш настай хүмүүс байна. Мөн ирэх жил 100 нас хүрэх буюу 99 настай 1818 хүн байгаа аж.       

Тэгвэл хамгийн өндөр настай хүнээр 112 настай Шү Сүжэнь /эм/, 110 настай Сун Хун Гэн /эр/ нар тодорсон байна.


Өндөр настнуудын бүс нутгийн индексээс харахад, 100 мянган хүн тутамд 7 ба түүнээс дээш +100 настан байх үзүүлэлттэй байдаг бөгөөд Шанхай хот 2010 онд энэхүү үзүүлэлтэд хүрчээ. Улмаар 2018 оны байдлаар тус хотын энэхүү үзүүлэлт нь 17.2-д хүрсэн байна.

Холбоотой мэдээ