Сансар бидэнд ойрхон болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-04-12 12:03:29

1961 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ЗХУ-аас анх удаа "Восток-1" хөлгөөр Юрий Алексеевич Гагарин задгай сансар руу зориглон  ниссэн юм.

Энэ мөчөөс Ю.Гагарин шиг алдартай, амьдаараа бахархал болсон хүн үгүй.  "Восток-1" хөлөг дэлхийгээс 108 минут буюу нэг цаг 48 минут нисч бөмбөрцгийг ганцхан удаа л тойрсон билээ. Сансар гэдэг үлгэрийн бус үйл хөдлөлөөр дэргэд байх шиг, залуу хүний хоосон мөрөөдөл биш мөрөө гаргаж болох юм гэдэг итгэлээр жигүүрлүүлсэн юм.

Тэрхүү тэртээ он цагаас хойш өнөөдрийг хүртэл 543 нисгэгч сансарт аялажээ. 37 орон сансарт төлөөллөө нисгэсэн байдаг бөгөөд 26 улс анх удаа, Гурван улс хоёр удаа сансарт хүүгээ мордуулжээ. Монгол Улс сансарт ниссэн, бэлтгэл нисгэгч гээд хоёр сансрын нисгэгчтэй юм. Анхны сансрын нисгэгч маань Булган аймгийн харьяат Жүгдэрдэмидийн Гүррагчаа. Тэрбээр ЗХУ, БНМАУ-ын баатар цолтой. Харин орлон нисгэгч буюу сансрын нисгэгч Майдаржавын Ганзориг / жинхэнэ нэр нь Ганхуяг...орос дуудлагад нийцүүлэх шаардлагаар нэрээ сольсон/ Архангай амйгийн Цэцэрлэг сумын харьяат бөгөөд одоо шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлаа хийсээр Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. 

Дэлхийд сансрыг эзэмших / өөрийн орон зайтай болох/ өрсөлдөөн нэмэгдэж байгаа ч бие даан сансарт нисгэгчээ гаргадаг 3 орон л байна. ОХУ, АНУ, БНХАУ сансарт нисгэгчээ илгээсээр байгаа. Сансар бидэнд ойрхон болжээ. Огторгуйн орон зайд хоёр дахь "дэлхий"-гээ бид хайсаар. Ангарагийг онилж амьдрах орчныг судалсаар байна. Хүн төрөлхтөнд хоёр дахь дэлхий хэрэгтэй байна.

Ж.Батсайхан  

Холбоотой мэдээ