2020 оны үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-08 12:24:51
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, бодлогын хэлтсийн дарга нарын хамт “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаярт өргөн барилаа.
Мөн үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа иргэдийн саналыг тусгахад илүү анхаарсан бөгөөд хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал сонссон талаараа онцолж байв. Түүнээс гадна Баянхонгор сумын хэмжээнд тулгамдаад байгаа орчны болон агаарын бохирдлыг бууруулах талаар тусгасан талаар танилцуулсан юм.
2020 онд Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд есөн зүйлийн 210 ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Холбоотой мэдээ