Элтон Жон хорт хавдартай тэмцэж байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-07 11:07:49

ЛОНДОН. /Daily Mail/. Их Британийн хөгжимчин Элтон Жон хоёр жилийн өмнө түрүү булчирхайн хорт хавдартай болсон гэдгээ мэдсэн бөгөөд хавдар авах мэс заслын хүндрэлийн улмаас амиа алдах дөхжээ. Энэ тухай тэрбээр удахгүй хэвлэгдэн гарах “Би” хэмээх намтар номдоо анх удаа дурдсан байна. 


Өдгөө 72 настай хөгжимчний ярьснаар, тогтмол үзлэгийн үеэр эмч түүнийг хорт хавдартай гэдгийг нь олж мэджээ. Дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийхийн өмнө энэ өвчний онош баттай гэдгийг Э.Жон мэдсэн бөгөөд аялан тоглолтоо цуцлаагүй байна.


“Хавдар” гэдэг үгийг сонсоод би тийм ч их цочирдоогүй. Түрүү булчирхайн хорт хавдар бол хошигнол биш хэдий ч маш түгээмэл тохиолддог. Хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээс гадна байгаль эх надад эрүүл чийрэг бие заяажээ. Би аливаа өвчнөөс хурдан салдаг” хэмээн тэрбээр номдоо бичжээ.


Түүнчлэн химийн эмчилгээний оронд хүнд хэлбэрийн мэс заслыг илүүд үзэх байснаа тэмдэглэсэн байна. “Хавдар миний сэтгэлийг хэдэн жилийн турш зовоогоосой гэж би хүсээгүй. Бушуухан л үүнээс салахыг хүсэж байсан. Хагалгаа 2017 онд Лос Анжелес хотод хурдан бөгөөд нам жим болж, амжилттай дууссан юм” хэмээн Э.Жон ярьжээ. Гэсэн хэдий ч Элтон Жон хэдэн долоо хоногийн дараа дахин хүчтэй өвдөлт мэдэрч, тогтмол эмч дээр очиж байжээ. 


Дуучныг сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа талаар Их Британийн хэвлэлүүд 2017 оны 4 дүгээр сард мэдээлж байсан хэдий ч тухайн үедээ энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгч байгаагүй аж. 

Холбоотой мэдээ