Н.Ерат пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-07 10:48:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Благовешенск хотод энэ сарын 3-6-ны өдрүүдэд болсон Пауэрлифтингийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин Нурдыханы Ерат -110 кг жинд түрүүлж дэлхийн аварга болжээ.

Тэрээр хэвтээ шахалтын төрлөөр 205 кг-ыг өргөсөн байна. Мөн өөрийнхөө биеийн жин болох 105 кг-ыг 37 удаа өргөсөн амжилтыг гаргажээ.

Н.Ератын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлсэн нь энэ бөгөөд 2017 онд ОХУ-ын Москва хотод болсон Пауэрлифтингийн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 110 кг жинд 220 кг-ыг өргөж дэлхийн аварга болж байжээ. 

Холбоотой мэдээ