Олон нийтийн "Алтай" радиогийн 30 жилийн ой тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-07 18:45:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Орон нутгийн ууган радио болох Говь-Алтай аймгийн олон нийтийн “Алтай” радиогийн түүхт 30 жилийн ой энэ сарын 4-ний өдөр тохиолоо.

1989 онд агаарын цэнхэр долгионоор сонсогч түмэнтэйгээ уулзаж байсан тус радиогийн үе, үеийн хамт олон ард иргэдийнхээ ѳв соёлыг сурталчлан таниулах, орон нутгийнхаа нийгмийн амьдралын мэдээ, мэдээллийг тухай бүрт нь цаг алдалгүй үнэн бодитой, тургэн шуурхай, хүртээмжтэй тасралтгүй 30 жил хүргэж алтан фондоо баяжуулсаар байна.

Баярын үеэр тус радиогийн ахмад сэтгүүлч, яруу найрагч Г.Чардаг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнуулсныг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Д.Даваадорж гардуулав.



Холбоотой мэдээ