Эмэгтэй туйванчид АНУ-аас алт, мөнгө, хүрэл медальтай ирэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д хамтарсан бэлтгэл хийсэн манай эмэгтэй туйванчид 10 дугаар сарын 4-6-нд олимпын эрхийн (bronze level) оноо олгох "San Diego open-2019” дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцжээ.
Энэ удаагийн ДЦАШТ-ий 81 кг-д М.Анхцэцэг алт, 64 кг-д Г.Ануужин мөнгө, +87 кг-д Э.Билэгсайхан хүрэл медаль тус тус хүртлээ хэмээн АНУ-д суугаа спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.
Тайландын Паттая хотноо 2019 оны есдүгээр сард болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн М.Анхцэцэг тэргүүтэй Монголын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид тус тэмцээний дараа дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт шууд АНУ-ыг зорьж, тус улсын хүндийг өргөлтийн холбооны урилгаар Сан Диего хотноо хамтарсан бэлтгэл хийсэн юм байна.