Хууль бусаар хил давуулахыг завдсан 87 кг байгалийн чулууг хураажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-05 10:27:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хилээр оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон барааны жагсаалтыг зөрчсөн 67 зөрчлийг гаалийн байгууллагын албан хаагчид өнгөрсөн сарын 16-наас энэ сарын 2-нд илрүүлжээ.


Тухайлбал, байгалийн чулуу хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг задсан таван үйлдлийг илрүүлж 87.33 кг чулууг хураасан байна.


Мөн 320 кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/ нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ. Журам зөрчсөн этгээдүүдэд нийт 56.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.


Улсын хилээр оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон барааны жагсаалтыг эндээс үзнэ үү.

Холбоотой мэдээ