Эрсдэл үүсгэж буй бүс нутагт онц байдал зарлалаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-04 23:13:32

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 3-ны өдөр Ерөө сумын Могойн гол хэмээх газарт эвдэрсэн экскаватораа манаж байсан нэг хүүхэд, нэг том хүн баавгайд бариулж амь насаа алдсан явдал гарчээ. Иймээс аймгийн Онцгой комисс хуралдаж дээрх бүс нутагт онц байдал зарлалаа.

Хуралдааны үеэр аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил “Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнтэй зүйл гэж үгүй. Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллахаа тодорхойлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг ажиллуулан холбогдох арга хэмжээг авна” гэлээ.

Өнгөрсөн 8 сарын 29-нөөс эхлэн тус аймгийн Хүдэр, Жавхлант суманд баавгай үзэгдэж эхэлсэн байна. Энэ талаар аймгийн ЗДТГ, ОБГ, Жавхлант, Хүдэр сумын зүгээс БОАЖЯ руу мэдээлэл өгсөн боловч буудаж болохгүй, буудвал гэмт хэрэгт холбогдоно, унтуулдаг буугаар буудаж унтуулаад, төөрүүлэх арга хэмжээ авна гэсэн аж.

 

Холбоотой мэдээ