"Хөх ган" болон "УБ-БҮК"-ийн хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр 10 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын
24 ХК-ийн 15.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 124.805 ширхэг
хувьцаа арилжив.
Энэ өдөр
10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурсан бол
4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх ган" (HGN+7.11%)
болон "УБ-БҮК" ХК (BUK+4.71%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Силикат" (SIL-5.56%) болон "Ард
санхүүгийн нэгдэл" ХК (AARD-4.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.17 хувиар
өсч 19182.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн
үнэлгээ 2.484.161.125.146.45 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.