“Их 20” бүлгийн уулзалтад өөр 9 улсыг урина

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-04 13:25:20

 ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар ирэх сарын 22-23-нд Нагоя хотод болох “Их-20” бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад өөр 9 улсын төлөөлөгчийг зочны хувиар оролцохыг урьжээ. Энэ тухай Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


Хуралдаанд Вьетнам, Египет, Испани, Нидерланд, Шинэ Зеланд, Сенегал, Сингапур, Тайланд, Чили улсын төлөөлөгчдийг урьжээ. Япон улс энэ жил “Их 20”-ийг даргалж байгаа юм. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 6 дугаар сарын 28-29-нд Осака хотод болсон билээ. 

Холбоотой мэдээ