Польшийн тамирчин 4 дэх удаагаа дэлхийн аварга болжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-03 11:15:07

ДОХА. /TASS/. Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүүгүүр шидэлтийн төрөлд Польшийн тамирчин Павел Файдек алтан медаль хүртжээ. Тэрбээр 80.50 метрийн амжилт гаргасан байна.


Францын тамирчин Кентен Биго 78.19 метрийн үзүүлэлтээр тэмцээний хоёрдугаар байранд орсон бол Унгарын тамирчин Бенце Халас 78.18 метрийн үзүүлэлтээр гуравдугаар байрыг эзэлсэн байна.


Польшийн тамирчин Файдек энэ тэмцээнд алтан медаль хүртсэнээр 4 дэх удаагаа дэлхийн аварга болжээ. Өмнө нь тэрбээр Москва, Бээжин, Лондон хотуудад болж байсан дэлхийн аваргын тэмцээнд алтан медаль хүртэж байсан аж.


Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ медалийн тоогоор тэргүүлж, Хятадын баг хоёрдугаарт, Ямайкийн баг гуравдугаарт жагссан хэвээр байна. 

Холбоотой мэдээ