Гадаадын иргэдийн бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 16:34:50

Иргэний бүртгэл, нүүдэл суудлын байгууллагаас энэ нутагт  оршин сууж байгаа гадаадын иргэдийн бүртгэл явуулж эхэллээ.

 

Энэ нь өмнөх бүртгэлүүдээс эрс ялгаатай болохыг уг байгууллагын тус аймаг дахь салбарын дарга Д.Мягмаржав, өнгөрсөн 11 дүгээр сард ийм төрлийн тооллого явуулахад 45 өрхийн 96 хүн бүртгэгдсэн. Ихэнх нь Казахстаны харъяат болсон хүмүүс байв. Гэвч тэр бүртгэлд хамрагдаагүй, нэмж бүртгэгдэх магадлалтай хүмүүс байдаг гэж үзээд манай даргын даалгавраар бүртгэлийн сарын аян явуулж эхэллээ. Энэ удаагийн бүртгэлийн онцлог гэвэл гадаад улсын харъяат мөртлөө бүртгэгдээгүй ч одоо бүртгүүлвэл торгуулах, албадан гадагшаа гаргах зэрэг арга хэмжээнд өртөхгүй. Тийм зөрчилтэй нь айх, ичихийн аюулгүй гэлээ

 

 

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ