Түрэгийн үеийн хүн хөшөөг хашиж хамгааллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-01 12:09:43

Увс /МОНЦАМЭ/. Малчин сумын нутаг Хөтөл нуурын Улаан толгой хэмээх газарт орших Түрэгийн үеийн хүн хөшөөнд аймгийн музейн ажилтнууд хашаа хайс хийсэн байна. 

Тэд өнгөрсөн 9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд тус газарт аижллаж, 5х3 метрийн хэмжээтэй хашаа барьж Малчин сумын ЗДТГ-т болон Соёлын төвд хүлээлгэн өгчээ.

Аймгийн музейн 2019 оны ажлын төлөвлөгөөнд улс, аймгийн хамгаалалтад орсон хөшөө дурсгалуудыг хадгалж хамгаалах, хашаа хайс барих, сэргээн засварлах зорилт тусгагдсан бөгөөд энэ ажлуудыг шат дараатай хийсээр байгаа нь энэ аж.

 

Холбоотой мэдээ