Ахмадуудад олгодог мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-01 11:49:25
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр өөрийн харьяаны ахмад настнууддаа олгодог баярын мөнгөн дэмжлэгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн захиргаанаас жил бүрийн Цагаан сар, Олон улсын Ахмадын баярын өдрөөр ахмад бүрт үзүүлдэг 45 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгосон байна.

Энэхүү шийдвэр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүмүүст мөн адил үйлчлэх юм байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлд тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2358 ахмад харьяалагдаж байна. 

Холбоотой мэдээ