Баянхонгор сумын 300 гаруй иргэн мэргэжлийн боловсрол эзэмшинэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-01 21:14:37
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын 18-58 насны 300 гаруй иргэнийг "Өлзийт" ХАА-н МСҮТ-ийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалт, ойжуулалтын ангид суралцуулахаар болжээ.
Баянхонгор сумын өрхийн тариалан эрхлэлтийг хөгжүүлэх, хувийн аж ахуйг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дээрх ажлыг хэрэгжүүлж байгаа аж.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд иргэд нэг жилийн хугацаанд сонгосон мэргэжлээрээ суралцаж төгсөөд цаашид өрхийн тариалан эрхлэх, ажлын байраар хангагдах гурвалсан гэрээг байгуулж байгаа юм байна. Тодруулбал, Баянхонгор сумын ЗДТГ, Өлзийт ХАА-н МСҮТ, суралцагчид гэрээ байгуулснаар төр, хувийн хэвшлийн байгууллага хамтран мэргэжлийн сургалтыг үр дүнтэй, цаашид ажил амьдралд бодит хөрөнгө оруулалт болохуйцаар зохион байгуулах боломж бүрдэж байгааг албаныхан онцлов.
Холбоотой мэдээ