Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг засварлаж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-09-30 09:16:36

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг нутгийн зөвлөлийн 50 сая төгрөгийн дэмжлэгээр шинэчлэн засварлаж байна.

Өмнө нь нэг хугацаанд хоёр мэс заслыг зэрэг хийдэг байсан бол өргөтгөж шинэчилснээр дөрвөн хагалгааг зэрэг хийх боломж бүрдэж байгаа аж.

Засвар шинэчлэлийн ажлыг Эвийн гэрээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд14 хоногийн дараа хүлээлгэн өгнө. Мэс заслын тасагт засвар хийснээр эмч нарын ажиллах боломжийг хангах төдийгүй хаалга нь метал хийцтэй, угаалтуур нь мэдрэгчтэй болох аж.

Холбоотой мэдээ