Булган аймаг аялал жуулчлалын мастер төлөвлөгөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-01 17:47:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг баталлаа.

Мастер төлөвлөгөөг 2028 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд аймгийн нийт нутаг дэвсгэрийн газар зүйн байршил, дэд бүтэц, нийгэм, эдийн  засаг, жуулчдын аялах чиглэлийг харгалзан аялал жуулчлалын төлөвлөлтийг хийсэн байна. Тус аймгийн аялал жуулчлалыг гурван бүс болгон хөгжүүлэх боломжтой гэж үзэж хойд бүсийг эко аялал, жуулчлал, төвийн бүсийг амралт, эрүүл мэндийн аялал жуулчлал, урд бүсийг түүх соёлын аялал жуулчлал хөгжүүлэх давуу талтай гэж мастер төлөвлөгөөг хийхэд оролцсон МУБИС-ийн багш Ө.Амгалан ярилаа.

Аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлах, энэ салбарын аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар ирэх жуулчдын тоо жилд дунджаар таван хувиар өсч байгаа аж. Одоогоор 120 орчим иргэн, аж ахуйн нэгж, иргэн жуулчны бааз, амралт сувилал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж ихэнхдээ дамжин өнгөрүүлэх үйлчилгээ үзүүлж байна. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг санал нэгтэй баталсан өдөр нь Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиосон аж.

Холбоотой мэдээ