Гэрээгүй “Brexit” эрүүл мэндийн салбарт эрсдэл учруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-27 12:22:22

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газар дэлгэрэнгүй төлөвлөгөө боловруулж буйг үл харгалзан гэрээгүй “Brexit” нь Үндэсний эрүүл мэндийн газар /NHS/ болон халамжийн газруудад эрсдэл учруулж магадгүй гэж тус улсын Үндэсний аудитын газрын /NAO/ тайланд мэдээлжээ.


Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж буйг Үндэсний аудитын газар сайшаасан боловч хэд хэдэн эрсдэл байгааг нэрлэжээ. Үүнд, Засгийн газрын худалдан авсан эм, эмийн бүтээгдэхүүн боомтуудад 10 дугаар сарын 31-нээс өмнө нь бүрэн гүйцэт ирэх эсэх хийгээд халамжийн салбар өөрчлөлтөд бэлэн болсон талаар тодорхой нотолгоо байхгүй зэргийг дурдсан байна.


Уг тайланд эрүүл мэндийн салбар Засгийн газрын дэмжлэгийг хангалттай авахгүй байгааг онцолсон боловч Засгийн газрын хувьд Үндэсний эрүүл мэндийн газарт хангалттай нөөцийг нийлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.


Үндэсний эрүүл мэндийн газарт 12 мянга гаруй эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэдэгийн 7 мянга орчмыг Европын Холбоогоор дамжуулан авдаг байна. 

Холбоотой мэдээ