Нөхөрсөг уулзалт тэмцээнд амжилттай оролцлоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-24 20:01:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчдын дунд уламжлал болон зохион байгуулдаг спортын нөхөрсөг уулзалт тэмцээн энэ амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо. 

Төрийн албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор болдог эл тэмцээн энэ жил 17 дахь удаагаа болж байна. 

Энэхүү нөхөрсөг тэмцээнд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын алба хаагчид эрэгтэй шатрын төрөлд тэргүүн байр, эмэгтэй шатрын төрөлд дэд байр, биллиардын төрөлд мөн дэд байр эзэлжээ. Харин эрэгтэй теннисний төрөлд гуравдугаар байр, эмэгтэй сагсны төрөлд мөн гуравдугаар байрт шалгарчээ. Уламжлалт нөхөрсөг эл тэмцээн нь төрийн албан хаагчид, ард иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, өөрт тохирсон спортын төрлөөр хичээллэж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалдгаараа өгөөжтэй арга хэмжээ болдог байна. 



Холбоотой мэдээ