НҮБ-ын дээд хэмжээний уулзалт эхэлжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-24 07:24:25

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Даваа гарагт эхэлсэн НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад 60 орчим орны төр, засгийн тэргүүн нар оролцож байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн зохион байгуулж буй энэхүү уулзалт нь дэлхийн дулааралтай тэмцэх чиглэлд гаргах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилготой юм.


Уулзалтад оролцогчдын дунд дэлхийд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээрээ тэргүүлдэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү уулзалтыг алгасах төлөвтэй байгаа ажээ.


А.Гутерреш 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох төлөвлөгөөг боловсруулахыг Засгийн газруудад уриалжээ. Уулзалтад оролцогчид ямар шийдэлд хүрэх нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. 

Холбоотой мэдээ