Түнэл сумын Эрч хүч баг өсвөрийн аврагч тэмцээнд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-17 16:42:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, БСУГ, ГБХЗХГ-тай хамтран сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулав.

Тэмцээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургууль, Сод эрдэм, Гурван Эрдэнэ, Хатгал тосгон, Түнэл сумын нийт 10 сургуулийн 10 бүлэг нийт 70 сурагч оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр Түнэл сумын Эрч хүч баг өсвөрийн аврагч тэмцээнд тэргүүлж бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Тэмцээн мэдлэг сорих, асуулт хариултын, усанд осолдогчийг аврах, анхны тусламжийн, хүч тамирын, химийн хордолтын цэг гэсэн 8 үе шаттайгаар сурагчдын авхаалж самбаа ур чадварыг сорьжээ.

 

Холбоотой мэдээ