Манай 3 боксчин дараагийн учраагаа ялбал медалийн төлөө өрсөлдөнө

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-17 11:03:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо үргэлжилж байгаа сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 69 кг-д Г.Баярхүү 63 кг-д Б.Чинзориг, 57 кг-д Э.Цэндбаатар шөвгийн 16-д шалгараад байна.


Тэд дараагийн өрсөлдөгчдөө ялбал ДАШТ-ий медалийн тулалдана. Өнөөдөр /09.17/ тэд рингэнд гарах бөгөөд үдээс хойш эхлээд 63 кг-ын жинд Б.Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай, орой нь 57 кг-ын жинд Э.Цэндбаатар Унгарын Ролан Галоштай, 69 кг-ын жинд Г.Баярхүү Иорданы Эашиш Зейадтаы тус тус тулалдах юм.


Манай боксчид учраагаа ялсан тохиолдолд шөвгийн наймд үлдэж, 2019 оны ДАШТ-ий медалийн төлөө тулалдах эрхээ авна.

Холбоотой мэдээ