"Бид оролцъё-Хамтдаа хөгжье" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөн болно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-09-17 10:43:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөнийг энэ сарын 17-ны өдөр  зохион байгуулна.

Тус зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Дэлхийн зөн Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан загалмайн хороо болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулах аж. 

Зөвлөгөөнөөр сэргээн засах тусламж үйлчилгээ /Сэргээн засах үзлэг-оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх/, мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээ /мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулиас мэдээлэл хийх, элсэлт авах/, Протез, ортопедийн үйлдвэрийн үйлчилгээ, тухайлбал захиалга авч засвар үйлчилгээ хийх, нийгмийн сэргээн засах үйлчилгээ /хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, гарын авлага, брошур тараах/ үйл ажиллагаа явуулах юм. 

Мөн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Халамжийн сангаас төсөл авсан тус аймгийн иргэдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана хэмээн Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ