“Торгоны зам” олон улсын загварын шилдэг бүтээлийг Монголд үзүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-09-14 19:26:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын “Торгоны Зам-Олон улсын загварын 7 хоног”-ийн шилдэг бүтээлүүдийн баг өнөөдөр манай улсад ирж байна.

Хятадын үндэсний урлагийн сангаас зохион байгуулж байгаа "Торгоны Зам Олон улсын загварын 7 хоног”-ийн шилдэг бүтээлүүдийн нээлт маргааш, ням гарагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Орд арт галерейд болох юм.

Энэ үйл ажиллагааны дараа БНХАУ-ын “Торгоны Зам-Олон улсын загварын 7 хоног”-ийн шилдэг бүтээлүүдийн баг ОХУ-ын Москва болон Италийн Милан хотод очиж загвараа үзүүлээд, төгсгөлд нь Хятад улсын Гуанжоу хотод хаалтаа хийх юм байна.

Б.Болд

Холбоотой мэдээ