16 айл шинэ орон сууцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-13 12:52:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 5 дугаар багийн үндсэн тосгоны 35, 36 дугаар барак байруудын 16 айл тохилог орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.  2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дээрх барак байрны оршин суугчид орон сууцны нөхцөл сайжруулах гэрээг аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдтой байгуулсан юм. 

Нурах дөхсөн барак байраа тохилог орон сууцаар сольж байгаа болон хямд өртгөөр орчин үеийн шаардлагад нийцсэн байрыг түрээсэлж байгаа иргэд сэтгэл өндөр байна. 

Энэхүү ажил нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дахин төлөвлөлтийн хүрээнд хийж байгаа аж. Өнгөрсөн онд Дархан сумын 61, 62, 63 дугаар барак байруудыг дахин төлөвлөлтөд оруулж энэ оны 07 дугаар сард 60 айлын орон сууц ашиглалтад орж оршин суугчид түлхүүрээ гардан авсан. 
Байр, газраа чөлөөлсөн 2 дугаар ээлжийн барак байрны оршин суугчид ийнхүү шинэ байрандаа орж байна. Ингэснээр дахин шинэ барилгын ажил эхэлж олон улсын зам дагуух барилгын өнгө үзэмж сайжирч байгаа юм.
1960-1969 онд барьсан Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны б
арак байруудыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн гэх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Мөн олон улсын зам дагуу байрладаг учраас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй учраас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар болсон нь өнөөдөр ийнхүү биелэлээ олж байна. 

Холбоотой мэдээ