"Kounotori 8" хөлгийг хөөргөх ажиллагааг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-11 14:06:05
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японы баруун өмнөд нутгийн Танэгасима арлын пуужин хөөргөх талбайд гал гарсны улмаас Олон улсын сансрын станц руу нисгэгчгүй хөлөг тээвэрлэх пуужинг хөөргөх үйл ажиллагааг цуцаллаа гэж удирдлагын төвөөс мэдээлжээ.


“Mitsubishi” компани Кагошима мужийн Танэгасима арал дахь талбайгаас “H-2B” пуужин ашиглан Японы Сансар судлалын агентлагийн “Kounotori 8” хангамжийн хөлгийг лхагва гарагийн өглөө 06:33-д хөөргөхөөр төлөвлөсөн байжээ.


Сансар судлалын агентлагийн мэдээлснээр, 5.3 тонн жинтэй “Kounotori 8” хангамжийн хөлгөөр олон улсын сансрын станцад ажиллаж байгаа нисгэгчдэд хоол хүнс, цэвэр ус болон туршилт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, цэнэг хураагуурыг хүргэх зорилготой байжээ.


Холбоотой мэдээ