Сургуулийн түүхт ойгоо угтан олон бүтээлч ажлыг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-11 10:27:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр энэ сарын сарын 13-15-ны өдрүүдэд болно.

Ойн баярыг тохиолдуулан уг сургуулийн түүхийг бүтээлцсэн үе үеийн багш, ажилтан алба хаагчид, төгсөгчид хамтран олон бүтээлч ажлыг өрнүүлж буй ажээ. Тодруулбал төгсөгчид сургуулийнхаа гадна дотор тохижилтод ихээхэн анхаарч өөрсдийн суралцаж байсан анги танхимуудаа засварлан сурагч дүү нарынхаа суралцах орчин нөхцөлийг сайжруулж байгаа гэнэ.

Хагас зууны түүхтэй тус сургууль 35 удаагийн төгсөлтөөр 4328 төгсөгч суурь боловсрол, 23 төгсөлтөөр 1842 сурагч бүрэн дунд боловсрол олгожээ.


Холбоотой мэдээ