Анхны далавчит пуужингаа туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-07 10:38:09
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Турк улс бетон хучилттай хорогдох байрыг устгах чадвартай анхны далавчит пуужингаа амжилттай туршсан гэж тус улсын Үйлдвэр, технологийн яамнаас мэдэгджээ.


“SOM-B2” далавчит пуужинг Туркийн Шинжлэх ухаан, технологи, батлан хамгаалахын судалгааны хүрээлэн болон Технологийн судалгааны зөвлөл хамтран бүтээсэн гэж Туркийн үйлдвэр, технологийн яамны сайд Мустафа Варанк пүрэв гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мөн тэрбээр бетон хучилттай хорогдох байрыг амжилттай устгаж буй дүрс бичлэгийг твиттер хуудастаа нийтэлжээ.


Тийрэлтэт хөдөлгүүртэй газар-агаар ангиллын “SOM-B2” далавчит пуужинг хуурай газар болон далайд байрлалтай сайтар бэхлэгдсэн байг устгахад ашигладаг байна.


Далавчит пуужингийн алсын тусгал нь 250 орчим километр бөгөөд зузаатгасан бетон ханыг нэвтлэх зориулалттай хоёр үйлдэлт цэнэгт хошуутай юм.


Холбоотой мэдээ