“Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-05 21:55:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2019-2020 оны шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг өрнүүлж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд сургуулиудын ойр орчимд эрсдэл бүхий цэгүүдийг тодорхойлж цагдаагийн байгууллагын авто, явган эргүүл ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн сургалт зохион байгуулан эцэг, эхийн бүлгэм, сургуулийн зөвлөмж, мэдээлэл өгч ажиллаж байгаа ажээ.

Арга хэмжээнд Цагдаагийн газрын алба хаагчид, олон нийтийн цагдаа, хүүхэд хамгаалагч нар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ