“Жендэр ба өөрчлөлт” нөлөөллийн төсөл Өмнөговь аймагт хэрэгжиж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 08:23:31

“Жендэр ба өөрчлөлт” төсөл Өмнөговь аймагт 2 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хэрэгжиж дууслаа.

Энэхүү төсөл нь нийгмийн амьдралд тохиолдож байгаа хамгийн их тулгамдсан асуудал болох жендерт суурилсан хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг бууруулах талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх зорилготой юм.  Төслийн хүрээнд 15 сум, 10 заставт нийт 5 удаа томилолтоор ажиллан, “Жендэрийн тухай ойлголт, хэлбэрүүд”, “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүүхдийн хүчирхийлэл”, “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” зэрэг цуврал нэвтрүүлгүүдийг нийт 6 удаа, “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” цуврал шторк 4-ийг бэлтгэн хүргэн, 2 удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулан ажилласан байна. Мөн иргэд, залуучууд өсвөр үеийнхний мэдлэг хандлагыг өөрчлөх зорилгоор 34 удаагийн сургалт, 8 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, 2500 гаруй сурталчилгааны брошур, ном гарын авлага хийж тараасан байна.

Төслийн үйл ажиллагаанд нийтдээ 3600 гаруй эцэг эх, 6000 гаруй хүүхэд багачуудыг хамруулсан байна. Өмнөговьчууд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэгтэй болж хүчирхийллээс урьдчилан сэргийлэх аргад суралцаж үр дүнд хүрсэн гэж зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.

“Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн газар, Насан трушийн боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэсэн дөрвөн байгууллага хамтран зохион байгууллаа. Энэ төслийнхөө хүрээнд “Аав үрийн амин хэлхээ” сэдэвт арга хэмжээг зохион байгуулсан нь их үр дүнд хүрсэн. Яагаад гэхээр гэр бүлдээ хүчирхийлэл гаргахгүй байх тал дээр илүү их ач холбогдол өгдөг хүмүүс нь аавууд байдаг” гэж Өмнөговь аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэсийн дарга Эрдэнэцэцэг ярилаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

 

Холбоотой мэдээ