Хөвсгөл аймагт 40 айлын 10 давхар орон сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-05 16:56:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2 дахь 10 давхар орон сууц ашиглалтад орлоо. 40 айлын 10 давхар орон сууцны эхний барилга өнгөрсөн онд ашиглалтад орсон юм. Тус барилга төмөр бетон, бүрэн цутгамал учраас газар хөдлөлтөд тэсвэртэй гэдгээрээ онцлог гэнэ.

Мөн дуу чимээ, тоос шорооноос тусгаарлах 3 давхар шиллэгээ бүхий вакуум цонх, орчин үеийн өрөөний зохион байгуулалтын оновчтой шийдэл бүхий 24 цагийн ажиллагаатай цахилгаан шат, автомашины дулаан зогсоол, төвлөрсөн халуун, хүйтэн устай галын аюулгүй байдлын систем, дотор болон гадна талбайн камерын хяналтын систем, хүүхдийн тоглоомын талбай зэрэгтэй аж. Орон сууцыг хувийн хөрөнгө оруулалтаар "Оймон" ХХК барьж гүйцэтгэж ашиглалтад оруулжээ.

Холбоотой мэдээ