БНХАУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-04 12:44:42

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар Пёньянд яриа хэлэлцээ хийх үеэрээ хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжуудыг хэлэлцжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.


“Яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын удирдагчдын чин шударга хүсэл зоригийн дагуу БНАСАУ, БНХАУ-ын нөхөрлөлийн, хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.  


БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд бөгөөд Төрийн Зөвлөлийн гишүүн Ван И нарын яриа хэлэлцээ Пёньяны төвд байдаг Мансудэсийн ордонд болжээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, талууд мөн харилцан сонирхсон асуудлуудаар тэр дундаа Солонгосын хойг дахь нөхцөл байдлын асуудлаар санал бодлоо солилцжээ.


Ван И энэ сарын 2-4-нд БНАСАУ-д айлчилж байгаа юм. Энэхүү айлчлал нь талуудын харилцаанд түлхэц болох зорилготой чухал алхам юм хэмээн Хятадын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ