Орхоны чиглэлд Булганы Дашинчилэнгийн замаар зорчуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-02 18:52:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дарханы чиглэлийн замыг шинэчлэн засварлаж буйтай холбогдуулан Улаанбаатар-Орхон аймгийн чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлт хийж буй ААН-үүдийн автобус, тээврийн хэрэгслийг Булган аймгийн Дашинчилэн сумын замаар явуулахаар АТҮТ-өөс зохион байгуулж байна.

Мөн Дархан-Сэлэнгийн чиглэлд зорчих нийтийн тээвэр болон ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотын чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Төмөрлөгийн уурхайн зам буюу Дархан-Уул аймгийн Хонгор сумын 4-р бригадаар салдаг замаар тээвэрлэлт хийлгэхээр зохион байгуулжээ. 


Зам засварын ажилтай холбоотойгоор замын үзэгдэх орчинд хангалтгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул болзошгүй эрсдэл бүхий аваар ослоос урьдчилан сэргийлж урд яваа тээврийн хэрэгслээс 10 метрээс доошгүй зайтай зорчихыг тээвэрлэлт эхлэх бүрт автотээврийн хяналтын байцаагч, замын цагдаа нар анхааруулж, зааварчилгаа өгч байна.


Дээрх зохион байгуулалты
г хийснээр авто замын бодит нөхцөл байдлаас үүдсэн зам, тээврийн осол болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ гэдгийг албаныхан хэлж байна. Энэ талаар ЗТХЯ болон АТҮТ-ын албан хаагчид газар дээр нь хянан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ