“Монгол шуудан”, “Талх чихэр”-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 47.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 197.902 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 14
хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 7 хувьцаат компанийн хувьцааны
ханш буурсан бол мөн 7 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Шуудан" болон
"Талх Чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Ард Кредит ББСБ" болон "Сүү" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.23 хувиар өсч, 19665.97
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.493.472.393.053.74
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.