Америкийн цэргийн хөлөг онгоцыг Циндао боомтоор нэвтрүүлэхээс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-28 14:13:09

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын цэргийн хөлөг онгоцыг Циндаогийн боомтоор нэвтрүүлэх хүсэлтэд БНХАУ-ын эрх баригчид татгалзсан хариу өгсөн тухай “Reuters” агентлаг  Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн эскадрын мина зөөгч хөлөг онгоц ням гарагт боомтоор нэвтрэх ёстой байсан боловч Хятадын эрх баригчид татгалзсан хариуг урьдчилан өгсөн байна.


Америкийн цэргийн хөлөг онгоцууд өмнө нь нэг бус удаа Хятадын боомтуудаар нэвтэрч байсан гэж эх сурвалж хэлсэн байна. Хамгийн сүүлд 2017 онд нэвтэрч байсан бол 2016 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина зөөгч Benfold хөлөг онгоц Циндаогийн боомтоор гарч байжээ.


Холбоотой мэдээ