Хятадын тусгай албад үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаад АНУ санаа зовниж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-28 12:10:55

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Зургаан зуун дөчин таван сая орчим хэрэглэгчтэй, янз бүрийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хангах боломжийг болгодог “LinkedIn” нийгмийн сүлжээнд Хятадын тусгай албад үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаад АНУ-ын сөрөг тагнуулын газар ихээхэн санаа зовниж байна. Энэ тухай Үндэсний сөрөг тагнуул, аюулгүй байдлын төвийн захирал Уильям Иванину мэдэгджээ.


“Хятадын тагнуулын албад өргөн хүрээг хамарсан ажиллагаа явуулж байгааг бид ажиглаж байгаа. Тагнуулуудаа АНУ руу илгээхийн оронд компьютерын цаана хуурамч хаяг ашиглан нөхөрсөг хүсэлт илгээж суух нь илүү үр дүнтэй юм” хэмээн тэрбээр ярьжээ.


LinkedIn” бол мэдээлэл цуглуулахад зориулагдсан хамгийн сайн платформ хэмээн тэрбээр үзэж байгаагаа илэрхийлсэн хэдий ч илүү нарийн тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.  


"Хуурамч хаяг нээх, хуурах, хэрэглэгчдийг төөрөгдөл оруулахыг завдах нь манай нөхцөлийг зөрчиж буй хэрэг юм. Бид дүрэм журмаа дагаж мөрддөг" хэмээн “LinkedIn” нийгмийн сүлжээний төлөөлөгч Николь Леверич ярьсан байна.


Сүүлийн  үед Хятадын тусгай албадын нийгмийн сүлжээг ашиглах хүрээ онцгой анхаарал татаад байгаа бөгөөд Facebook, Twitter, YouTube зэрэг компани буруу ташаа мэдээлэл тарааж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа Хятад хаягуудыг илрүүлж, устгаж эхлээд байна хэмээн “The New York Times” сонин мэдээлжээ. 

Холбоотой мэдээ