Амазоны түймрийг харуулсан хиймэл дагуулын зургуудыг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-08-28 11:51:22

ВАШИНГТОН. /Global News/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ хиймэл дагуулаас авсан Амазоны түймрийн гэрэл зургуудыг мягмар гарагт нийтэлсэн байна.


Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару Амазоны түймрийг унтраах ажилд 44 мянган хүнийг дайчилсан хэдий ч түймрийг хяналтад авж чадаагүй хэвээр байна. Хиймэл дагуулаас наймдугаар сарын 15-22-нд авсан гэрэл зургуудад Бразил, Перу, Боливи, Парагвай, Аргентиныг хамарсан түймрийг харуулсан байжээ.


“2019 онд гарсан ойн түймрийн тоо ердийн хэмжээнд байна” хэмээн Ж.Болсонару мэдэгдсэн боловч “NASA”-гийн судлаачдын мэдээлснээр, 2010 оноос хойш хамгийн олон түймэр дэгдсэн жил энэ болж болзошгүй ажээ. 

Холбоотой мэдээ