“ЛэндМН ББСБ"-ын гүйцэтгэх захирлаар О.Болдбаатарыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-27 10:37:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "ЛэндМН ББСБ" ХК-ийн ТУЗ хуралдаж, О.Болдбаатарыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ.

СЗХ томилолтыг хянаж үзэн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгыг өөрчилж, О.Болдбаатарыг "ЛэндМН ББСБ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна. Шинэ гүйцэтгэх захирал О.Болдбаатар санхүүч, аудитор мэргэжилтэй юм. Тэрээр Турк улсын "Denge Denetim/Mazars" компани болон "Далайван аудит", "Эрнст энд Янг Монголиа" компанид ахлах аудитор, "PwC Монголиа" компанид ахлах менежер, “PwC компанийн Их Британи улс дахь салбарт менежер, "АНД Глобал" компанийн  үүсгэн байгуулагч, санхүү эрхэлсэн захирал, "ЛэндМН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж ирсэн талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв.

О.Болдбаатарыг хүмүүс Монголын анхны финтек буюу санхүүгийн технологийн гарааны компанийг үүсгэн байгуулагч гэдгээр сайн мэдэх билээ. 

Холбоотой мэдээ