Барселонагийн далайн эргээс тэсрэх бөмбөг олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-27 10:44:18
Yesukheitumur Tumurbaatar

МАДРИД. /BBC/. Испанийн Барселона хотын алдарт “Sant Sebastià” далайн эргийн уснаас тэсрээгүй бөмбөг олдсонтой холбогдуулан далайн эрэг дээрх хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.


Тэсэлгээний мэргэжилтнүүд бөмбөгийг далайн уснаас гаргаж, аюулгүй болгосон гэж Цагдаагийн газраас мэдээлжээ. Энэхүү үйл ажиллагаанд Испанийн тэнгисийн цэргийн хүчин оролцсон байна.


Ойролцоогоор 70 килограмм жинтэй уг тэсрэх бөмбөгийг 1936-1939 оны хооронд Испанийн иргэний дайнд ашиглаж байжээ. Тэсрэх бөмбөгийг цагдаагийн ажилтан ням гарагт далайн эрэг орчмын 25 метрийн усны гүнээс олсон аж. 

Холбоотой мэдээ