Гавьяат зураачид бүтээлээ толилуулж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2019-08-22 16:52:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монголын дүрслэх урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, гавьяат зураачдын хамтарсан “Хөх тэнгэр” үзэсгэлэн “Монгол арт" галерейд үзэгчдийн хүртээл болж байна.

Үзэсгэлэнд Гавьяат зураач Г.Дунбүрээ, Ц.Бүдбазар, Н.Адьяабазар, Э.Сүхээ, Д.Мөнх, Д.Гунгаа /график/, С.Давгадорж, П.Цэгмид, Н.Орхон, Ц.Нарангэрэл, Ц.Энхжаргал, Б.Пүрэвбат, Ц.Байды, С.Цогтбаяр /шог зураач/, Ц.Цогбаяр /сийлбэрч/ нарын 18 зураачийн 100 орчим  бүтээлийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгээс уран, зураасан, монгол зураг, уран баримал, сийлбэр гээд мэлмийг баясгаж, оюуны цангааг тайлах олон сайхан бүтээлийг сонирхож, уран бүтээлч бүрийн дотоод мөн чанар, өөрийн гэсэн онцлогийг мэдрэх боломжтой.  

Үзэсгэлэнгийн хугацаанд гавьяат зураачдын Мастер класс, Нээлттэй урлан, Урлаг судлаачийн уулзалт зэрэг олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулна.

Үзэсгэлэнг 9 дүгээр сарын 9-нийг хүртэл дэлгэнэ.

 

Холбоотой мэдээ