Саудын Арабад хүйсийн тэгш эрхийг хангах хууль хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-21 12:46:05

МОСКВА. /TASS/. Саудын Арабад эрчүүд болон эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахтай холбоотой хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.


Насанд хүрсэн эмэгтэйчүүд гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний зөвшөөрөлгүйгээр аялах, гэр бүлийн амьдралд илүү чухал үүрэг гүйцэтгэх боломжийг энэхүү нэмэлт өөрчлөлт нь олгож байгаа аж. 
21 нас хүрсэн эмэгтэйчүүд болон эрчүүдийн эрхийг тэгшитгэсэн нэмэлт өөрчлөлтийг Саудын Араб энэ сарын эхээр баталсан юм.


Үүнээс өмнө Саудын Арабад ямар ч насны эмэгтэй, түүнчлэн 21 нас хүрээгүй эрэгтэй хүмүүс хилийн чанадыг зорихдоо заавал асран хамгаалагчийн зөвшөөрлийг авах шаардлагатай байсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Саудын Арабын эмэгтэйчүүд гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний зөвшөөрлийг авалгүйгээр гадаад паспорт авах эрхтэй болжээ. 

Холбоотой мэдээ