"Төв Азийн хөөмий" олон улсын наадам өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-20 17:16:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тувагийн БНУ-ын нийслэл Кызыл хотод “Төв Азийн хөөмий” олон улсын наадам гурав хоног үргэлжилж, энэ сарын 19-нд өндөрлөсөнОХУ, Хятад, Монгол, АНУ, Финланд, Франц, Япон зэрэг орны хөөмийчид цугласнаас Монгол Улсын Гавьяат жүжигчин, Дэлхийн хөөмийн холбооны тэргүүн Д.Хосбаяр оролцжээ. 


Дэлхийд хамгийн том хөөмийн наадамд тооцогддог тус наадам нь хоёр жилд нэг удаа болдог дэлхийн шилдэг уран бүтээлчид цугладаг юм. Энэ жилийн наадам Grammy шагналт Тувагийн "Алаш" хамтлагийн 20 жилийн ойтой давхацсанаараа онцлог байжээ.  


Тувагийн тэргүүн Шолбан Кар-Оол “Манай Тува бол хөөмийн өлгий нутаг билээ. Өнөөдөр таван тува хүний нэг нь хөөмийлж чадаж байна. Хөөмий бол тува ард түмний сэтгэл зүрх юм. Зөвхөн манайд л хөөмийн наадам зохион байгуулагддаг” гэж наадмаа хааж хэлэхдээ онцолжээ.

Холбоотой мэдээ