Нэгдүгээр ангид 80 мянга гаруй хүүхэд элсэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-20 16:14:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ хичээлийн жилд ЕБС-д 644 140 хүүхэд суралцах урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ нь өмнөх оныхоос 8.6 хувиар буюу 50.990 хүүхдээр их тоо юм. Нэгдүгээр ангид 80 339 хүүхэд суралцах юм. Нийслэлд нэгдүгээр ангид элсэх сурагчдыг тавдугаар сард бүртгэсэн бөгөөд зарим дүүрэгт цахимаар бүртгэх зохицуулалт хийсэн байна. Сургуулиуд хамран сургах тойргийн хүүхдийг 100 хувь сургах үүрэг хүлээх юм. Эцэг, эх нь хүсвэл малчны хүүхэд нэг жил өнжиж болох журам хэвээр үйлчлэх аж. Өмнөх хичээлийн жилд 4243 хүүхэд дээрх хүсэлтийг гаргажээ.

Холбоотой мэдээ