“УИД” болон “Могойн гол”-ын хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр I, II, III ангиллын 25 ХК-ийн 89.3 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 228.217 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол
4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Улсын Их дэлгүүр” болон "Могойн гол" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн нь бол, хамгийн их унасан нь "Ард Санхүүгийн нэгдэл" болон "БиДиСек" ХК-ийн хувьцаа байв.
"TOP 20" индекс 0.7 хувиар буурч,
19855.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.517.037.558.766.66 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.