ӨНӨӨДӨР: Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болно

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-19 08:08:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоот хурлын танхимд "Эрх үүрэг, оролцоо" гарын авлага зохиогч Бусакорн Сурияасарн манай улсад ирж, уг гарын авлагыг манай орны нөхцөлд нийцүүлэн боловсруулах асуудлаар багш, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 99035384,

09.00 цагт Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилнэ. 

17.00 цагт "Чингис хаан" нисэх буудалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн газардана.

Төрийн ордонд:

10.00 цагт Жанжин Л.Сүхбаатарын танхимд Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болно. Утас: 86150069

-Жанжин Д.Сүхбаатарын танхимд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

-Их эзэн Чингис хааны танхимд УИХ дахь АН-ын зөвлөл хуралдана.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий -УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд багууд хуралдана.

15.00 цагт Жанжин Д.Сүхбаатар танхимд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслий гурав дугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулсан ажлын баг хуралдана.


Холбоотой мэдээ