Аюулгүй бүс байгуулахад АНУ саад учруулж чадахгүй гэв

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-16 17:59:48
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Сирийн хойд нутагт аюулгүй бүс байгуулахад АНУ саад учруулах боломжгүй гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу пүрэв гарагт мэдэгдэв.


“Аюулгүй бүс байгуулахад саад учруулах АНУ-ын тактик бүтэхгүй гэж бид анхнаасаа хэлсэн. Харамсалтай нь тэд Сирийн Манбиж тосгонд аюулгүй бүс байгуулахын эсрэг арга хэмжээ авч, амлалтаа биелүүлсэнгүй” гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.


Мөн тэрбээр, “АНУ амлалтаасаа ухарснаас болж Евфрат мөрний зүүн нутаг террористуудын орогнох үүр болсон. АНУ тус бүс нутаг дахь террористуудыг үргэлжлүүлэн дэмжих зорилготой” гэв.


Турк, АНУ хооронд байгуулсан Манбижийн хэлэлцээр нь Туркийн хилийн зэргэлдээх Алеппо хотын хойд хэсэгт орших Курдын ардын хамгаалах нэгж болон Курдистаны ажилчны намын террористуудыг шахан гаргах зорилготой ажээ.


Холбоотой мэдээ