БНСУ-ын АНУ, АНЭУ-аас импортолсон нефтийн хэмжээ өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-08-15 13:02:55

СӨҮЛ. /Reuters/. Өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын АНУ, АНЭУ-аас импортолсон нефтийн хэмжээ өссөн бол АНУ-ын хориг арга хэмжээтэй холбогдуулан БНСУ, Ираны нефтийн худалдаа гурав дахь сараа дараалан тэг хувийг заажээ.


Урьд нь Техраны нефтийн бүтээгдэхүүний Ази тив дэх гол хэрэглэгчдийн нэг байсан БНСУ өнгөрсөн тавдугаар сараас Иран улсаас нефтийн бүтээгдэхүүн импортлохоо зогсоосон билээ. Япон, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Турк зэрэг таван улс Иранаас нефть үргэлжлүүлэн импортлох аваас тус орнуудын эсрэг хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын засаг захиргаа тухайн үед мэдэгдсэн юм.


Өнгөрсөн оны долдугаар сард БНСУ Иранаас 790 мянга орчим тонн буюу өдөрт 185 мянган торх нефть импортолж байжээ. Харин энэ оны эхний долоон сарын хугацаанд БНСУ-Иран хооронд хийсэн нефтийн худалдааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.1 хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ