Өрхийн амьжиргааг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 09:56:02

Өмнөговь аймагт өрх гэр бүлийн амьжиргааг дээшүүлэх төсөл хөтөлбөрийн нээлт 4 дүгээр сарын 5-ны өдөр аймгийн удирдлагын ордонд болов.

Энэ онд үргэлжлэн хэрэгжих “Ажилтай орлоготой эмэгтэйчүүд” болон  40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг сонирхож байгаа 150 гаруй иргэн дээрх арга хэмжээнд оролцлоо. Хөтөлбөрүүдийн зорилго нь өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр тухайн өрхийн амьжиргаа дээшлэхэд оршиж байгаа юм. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар тус аймагт 1-6-р түвшиний 1600 гаруй өрх байгаа юм. Үүнээс 1382 өрхийн гэрт нь очиж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн ажээ.

Энэ онд өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 500 сая төгрөгийн санхүүжилтыг төлөвлөсөн байгаа юм байна. “Ажилтай орлоготой эмэгтэйчүүд” болон  40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөүүд энэхүү төсвөөс санхүүжих аж. Иргэдийнхээ хэрэгцээ шаардлага, үр дүнгээс шалтгаалан хэр хэмжээний хөрөнгө оруулахыг тухайн үед нь шийдэх юм байна. “Ажилтай орлоготой эмэгтэйчүүд” хөтөлбөрийн хүрээнд нэг ажлын байрт нэг сая төгрөг,  40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл тус бүрт 3 хүртэлх сая төгрөгийг буцалтгүйгээр олгодог юм.  

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ